“Шингэрүүлсэн шатдаг хий” /Газ/ тусгай арга хэмжээний хүрээнд хяналт шалгалт, сургалт зохион байгууллаа

0

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга бөгөөд бүсийн ахлах байцаагч нарын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хамтран баталсан “Шингэрүүлсэн шатдаг хий” /Газ/ тусгай арга хэмжээ зохион байгуулах ажлын удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон худалдааны төв, зах, хүнс, барааны бөөний худалдааны төв, супермаркет, мини маркет, хүнсний дэлгүүр, түргэн үйлчилгээний цэгүүдэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж шингэрүүлсэн шатдаг хийг хэрхэн ашиглах мөн хор уршгийн талаар Ерөнхий боловсролын сургуулиудын 8-12 дугаар ангийн 53 бүлгийн 8500 гаруй сурагчдад сургалт орлоо.