Элэг бүтэн Монгол хөтөлбөртэй танилцав

0

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10/876 тоот “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл элэг бүтэн Монгол” төрийн бус байгууллагатай хамтран Нийслэлийн Онцгой байдлын газар, бүтэцийн нэгжийн алба хаагчдад элэгний В, С вирус тоолох шинжилгээнд хамруулах, сургалт явуулах ажлыг зохион тухай албан бичигийн дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги 2018 оны 06-р сарын 13-ний өдрийн 08.00 цагт нийт бие бүрэлдэхүүн болон тэдний гэр бүлийн хүмүүсүүдийг цуглуулан “Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл элэг бүтэн Монгол” НҮТББайгууллагатай хамтран Элэгний А, В, С, D  вирусын халдвар, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар тус НҮТББайгууллагын Удирдах зөвлөлийн дарга, доктор Д.Сайханцэцэг 1 цагийн лекц хичээл хийж хичээлийн дараа алба хаагдаас элэгний В, С вирус тоолох сорил шинжилгээг авсан.

Тус хичээл сургалтанд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангиас нийт 31 алба хаагч, ар гэрээс 4 хүн, нийт 35 хүн хамрагдсан.