Үер усны аюулаас сэргийлэх бэлэн байдлын үзлэг хийлээ

0

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/197 тушаалын “Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж үнэлэх ажлын удирдамжын дагуу өнөөдөр Сүхбаатар дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудыг нийслэлийн Онцгой байдын газраас шалгалаа.

Шалгалтын бүрэлдэхүүн Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын Үер ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах ажлын шуурхай хэсэгт цагийн байдал өгч 17.00 цагт дүүргийн 18 хорооны Бэлх худалдааны төвийн гадна талбайд Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бэлтгэл бэлэн байдлыг шалгаж “Маш сайн” үнэлгээ өгөв.