Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

0

Малчид, иргэд, аялагчдын анхааралд, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 08 дугаар сарын 16-наас 08 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, 19-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 19-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгаар, 19-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.