Гамшгаас хамгаалах сургалт зохион байгууллаа

0

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арьсны өвчин судлалын Арьс өвчин судлалын Үндэсний төвийн эмч, ажилтан, албан хаагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх “BE READY” сургалтын багцаас “Газар хөдлөлт”, “Гал түймэр” сэдвээр танхимын сургалт орж сургалтаар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хуульд иргэн, аж ахуйн нэгжийн үүргийг сургалтаар танилцууллаа. Сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 16:00 цагаас тус байгууллагын сургалтын танхимд зохион байгуулж ажиллалаа. Сургалтад тус байгууллагын 70 эмч, ажилтан, албан хаагчид хамрагдлаа.