Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Өсвөрийн аврагч-2018” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

0

Нийслэлийн 379 жилийн ой, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын  өдрийг тохиолдуулан дүүргийн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд “Өсвөрийн аврагч-2018” тэмцээнийг зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2018 оны А/310 дугаар захирамж, мөн тэмцээн зохион байгуулах удирдамжийн хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн, ахлах мэргэжилтэн Ч.Мөнхбат, Улаан Загалмайн хороон дарга Б.Өсөхбаяр, Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч дэд хурандаа Ж.Хүдэрчулуун нар оролцож “Өсвөрийн аврагч-2018” тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүсч үг хэллээ.

Тэмцээнд 2,4,6,16,35,45 дугаар сургуулийн нийт 42 сурагч 8 багш оролцож, Онцгой байдлын хэлтсээс 15 алба хаагч төрийн бус байгууллагуудаас  2 нийт 17 ажилтан, алба хаагч ажилласан.

Баг тамирчид Тэмцээнийг гарааны өмнөх үйл ажиллагаа жагсаалын үзлэг, Мэдлэг сорих асуулт, хариулт,  Усанд осолдогчийг аврах, Анхны тусламж, Хүч тамир, Саад давалт, нурангиас аврах ажиллагааны цэгүүдэд даалгавар гүйцэтгэсэн.

Тус тэмцээнд 6 багийн 42 өсвөрийн аврагч хүүхдүүд хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдснаас тэмцээний 1 дүгээр байранд 4 дүгээр сургуулийн “Хар Ирвэс” баг орж Аваргын цом, Алтан медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, 2 дугаар байранд 35 дугаар сургуулийн “Өсвөрийн Холбоочин” баг орж Мөнгөн медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, 3 дугаар байранд 16 дугаар сургуулийн “Нарны Жим” баг орж Хүрэл медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдлаа.