Ажилтан, албан хаагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж ажиллалаа.

0

Автотээврийн Үндэсний Төв, мөн Сан Бизнес төвийн ажилтан, албан хаагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх “BE READY” сургалтын багцаас “Газар хөдлөлт”, “Гал түймэр” сэдвээр танхимын сургалт орж сургалтаар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хуульд иргэн, аж ахуйн нэгжийн үүргийг танилцуулж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, гал түймрийн дүрэм, норм стандартыг сахиж ажиллах талаар мэдээлэл өгч ажиллалаа. Сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 26, 27-ны өдрүүэд тус тус зохион байгуулж ажиллалаа.

Сургалтад тус байгууллагын нийт 145 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.