“Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр”-ийн хүрээнд сурагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

0

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоол, Гамшгийн эрсдэлийг бууруулах ОУ-ын өдөр “Иргэн бүрийн гамшигтай тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх” уриаг иргэдэд хүргэх зорилгоор   2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн дунд ангийн 110 сурагч, 8 багш, ажилчдад  гамшгаас урьдчилан сэргийлэх “BE READY” сургалтын багцаас Аврагч Мазаалайн зөвлөмж, “Газар хөдлөлт”, “Гал түймэр” сэдвээр танхимын сургалт орж сургалтаар гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоо, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй амьдрах зөв дадал хэвшүүлэх, гэр бүл, сургуулийн орчинд тохиолдож болох ахуйн осол, түүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга, мэдээлэл өгч ажиллалаа.