58 дугаар сургуулийн сурагчид Онцгой байдлын албаны үйл ажиллагаатай танилцлаа

0

Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн дунд ангийн сурагчид 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангитай танилцаж Салааны захирагч, жолооч, гал сөнөөгч, Дуудлага хүлээн авагч нар хэрхэн ямар ажил үүрэг гүйцэтгэдэг талаар болон албаны онцлог, автомашин техник хэрэгсэл, аврах ажиллагааны хувцас хэрэгсэл, өрөө байрыг танилцуулж, албаны үйл ажиллагааг сурталчиллаа.  Танилцах үйл ажиллагаанд тус сургуулийн 110 сурагч, 5 багш хамрагдлаа.