Сургалт, дадлага сургууль зохион байгууллаа

0

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг Их Тамир амралт, спорт цогцолбор, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах Монгол Аура Энергийн төвийн ажилчдад Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтууд, Бэлэн бай сургалтын багцыг аш газар хөдлөлт, гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан техникийн стандарт, дүрэм норм, гал түймрийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гарсан гал түймрийн тоон баримтууд, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах, түгшүүрийн дохиогоор барилга байгууламжаас авралтын зам гарцаар гарах тухай сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа. Мөн Гал унтраах тархалтын сургуулийг Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги зохион байгуулж сургалт, дадлага сургуульд тус байгууллагын 30 ажилтан, Онцгой байдлын хэлтсээс 18 албан хаагч, 3 автомашинтайгаар оролцлоо

.