БИЕЭР МЭДРҮҮЛЭХ СУРГАЛТ, ДАДЛАГАД ХАМРУУЛЛАА

0

Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг тохиолдуулан хэлтсийн дарга, Боловсролын хэлтсийн даргын хамтран баталсан “Дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтан, оюутан, сурагч нарт болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах удирдамж”, Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр “Иргэн бүрийн гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх” уриаг иргэдэд хүргэх ажлын хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч 96 сурагч,7 багш, ажилчдыг Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв дээр гамшгаас урьдчилан сэргийлэх биеэр мэдрүүлэх дадлага, сургалтанд хамрууллаа.