СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жуулчин” ХХК-ийн албан хаагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх “BE READY” сургалтын багцаас “Газар хөдлөлт”, “Гал түймэр” сэдвээр танхимын сургалт орж сургалтаар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хуульд иргэн, аж ахуйн нэгжийн үүргийг сургалтаар танилцууллаа. Сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14:00 цагаас тус байгууллагын сургалтын танхимд зохион байгуулж ажиллалаа. Сургалтад тус байгууллагын 12 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.