Онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчлах Өдөрлөгийн арга хэмжээ зохион байгууллаа

0

Нийслэлийн Онцгой байдлын газраас Онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчлах, Нэгдсэн арга   хэмжээ зохион байгуулах удирдамжийн хүрээнд хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан Онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчлах, нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу дүүргийн  14 дүгээр хороо 7 буудлын эцэст үйл ажиллагаа явуулж байгаа “Бүрэн Плаза” худалдааны төвийн гадна талбайд 2018 оны 11 дүгээр сарын сарын 03-ны өдрийн 12.00-15.00 цагийн хооронд ард иргэдэд аюулгүй байдлаа хангах, болзошгүй гал түймрийн аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор олон нийтийн өдөрлөгийг зохион байгуулж ажиллалаа.

Өдөрлөгийн арга хэмжээний үеэр иргэдэд “Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулинд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүлээсэн үүрэг, Гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг танилцуулж иргэдэд ажиллуулж сонирхуулах зэрэг сурталчилгааны ажлыг зохион байгуулахад Онцгой байдлын хэлтсээс 15 албан хаагч, 1 автомашинтайгаар оролцож тус худалдааны төвөөр үйлчлүүлэгч нийт 290 иргэнд аливаа гамшиг ослооос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэн, аюулт үзэгдлийн холбогдолтой 5 нэр төрлийн 550 ширхэг санамж, брошур, гарын авлагыг тараан, гал түймэр унтраах автомашин, техник, багаж зэвсэглэмжүүдийн төрөл зориулалтыг иргэдэд таниулан сурталчилан, автомашины чанга яригчаар гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэн ажиллалаа.