Эцэг эхчүүд гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтанд хамрагдлаа.

0

Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 50 дугаар тушаалаар батлагдсан “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэснийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16.00 цагт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа 69 дүгээр цэцэрлэгийн багш, ажилчид, ахлах ангийн бүлгийн эцэг эхчүүд нийт 96 иргэдийг хамруулан “Бэлэн бай” сургалтын багцаас “Гамшгийн тухай ойлголт”, “Газар хөдлөлт”, “Гал түймэр” сэдвээр 1.30 цагийн танхимын сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар эцэг эхчүүд хүүхдээ болзошгүй ахуйн осол, гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гал унтраагуурын ажиллах зарчим, гамшгийн үед өөртөө болон бусдадаа хэрхэн туслах, Анхаар аппликейшинг хэрхэн ашиглах, мөн дүүргийн хэмжээнд гарсан гал түймрийн талаарх мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд хүргэн ажиллалаа.