Улаанбаатар бүсийн Онцгой байдлын байгууллагын удирдах бүрэлдэхүүний Команд штабын сургууль амжилттай зохион байгуулагдлаа.

0

Онцгой байдлын албанд алба хааж байгаа алба хаагчдын бэлтгэл бэлэн байдал, мэргэжлийн түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр  ОБЕГ-ын даргын А/359 дугаар тушаалын дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас “Төвийн бүсийн Команд штабын сургууль”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07.00 цагт “Яаралтай цуглар” дохиогоор нийслэлийн 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдийн офицер бүрэлдэхүүнийг хамруулан зохион байгууллаа.

Учирч болзошгүй гамшгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж улс орон, ард иргэдэд учрах гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх,  хүндрэлтэй нөхцөл байдлаас богино хугацаанд гарах мэдлэг ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор команд штабын сургуулийг зохион байгуулж Улаанбаатар хотод 8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас хүн амын дийлэнх хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотод  гамшгийн аюул тохиолдож, нийслэлийн нутаг дэвсгэрийн тал хувь нь гамшигт өртөж, хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн 3 цагийн байдал дээр ажиллалаа.