ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0

Шинэ жилийн баярын арга хэмжээ болохтой холбогдуулан дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “Меркури” худалдааны төвийн гадна талбайд 2018 оны 12 дугаар сарын сарын 18-ны өдрийн 12.00-15.00 цагийн хооронд ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор олон нийтийн өдөрлөгийг зохион байгуулж ажиллалаа.

Өдөрлөгийн арга хэмжээний үеэр иргэдэд “Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулинд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүлээсэн үүрэг, Гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг танилцуулж иргэдэд ажиллуулж сонирхуулах зэрэг сурталчилгааны ажлыг зохион байгуулахад Онцгой байдлын хэлтсээс 8 албан хаагч, 1 автомашинтайгаар оролцож тус худалдааны төвөөр үйлчлүүлэгч 210 иргэн, түрээслэгч павилоны 58 иргэнд нийт 268 иргэнд  аливаа гамшиг ослооос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэн аюулт үзэгдлийн холбогдолтой 5 нэр төрлийн 310 ширхэг санамж, брошур, авлагыг тараан, гал түймэр унтраах автомашин, техник, багаж зэвсэглэмжүүдийн төрөл зориулалтыг иргэдэд таниулан сурталчилан, автомашины чанга яригчаар гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэн ажиллалаа.