АЛБА ХААГЧИЙНХАА НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

0

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал сөнөөгч О.Сүхболд 5 ханатай өргөө цагаан гэрээ гардан авлаа. Гэр гардуулах үйл ажиллагаанд хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж, Гал түймэр унтраах , аврах 34 дүгээр ангийн нийт бие бүрэлдэхүүн, гал сөнөөгч О.Сүхболдын гэр бүлийнхэн нь оролцлоо. Энэхүү үйл ажиллагаа нь Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд хийж буй ажил юм.