СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС, ЦАГДААГИЙН 2 ДУГААР ХЭЛТЭСТЭЙ ХАМТРАН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

0

Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн  Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран өнөөдөр хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Шалгалтанд Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун, Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Х.Алтанзагас, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн дарга хошууч Ш.Өлзийбаяр, ахлах ахлагч Л.Амарсайхан, Олон нийтийн цагдаа Ш.Оюунболор, ХСИС-ийн сонсогч Г.Чанцалмаа нар оролцсон юм.

Шалгалтанд дүүргийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 12 томоохон худалдааны төвүүд хамрагдаж, иргэдийн гар дээрээс салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх, Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг  орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьектын харуул хамгаалалт, сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг тухайн байгууллагын удирдлагуудад анхаарууллаа. Шалгалтаар 14 дүгээр хороонд байрлах “7 буудал” ХХК-ийн түрээслэгч иргэнээс 1 хайрцаг бенгалын гал зарж байсан зөрчлийг илрүүлж тухайн хороог хариуцсан Цагдаагийн ажилтанд хүлээлгэн өглөө.