ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

0

Шинэ жилийн баяр амралтын өдрүүдтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/444, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/137 дугаар тушаал, дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Ерөнхий эргүүл жижүүр томилон ажиллуулах тухай” А/404 дүгээр захирамж, хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай“ А/25 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулан нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнийг 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тушаал гарсантай холбогдуулан хэлтсийн удирдлага 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт ангийн бие бүрэлдэхүүнийг Гал түймэр унтраах аврах 34 дүгээр анги дээр цуглуулан баяр амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх хэлтсийн хариуцлагатай эргүүл, гал түймэр унтраах, аврах ангийн томилгоот ээлж болон бэлтгэл ээлжинд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний хуваарь, ерөнхий эргүүлийн хуваарийг танилцуулж, бэлтгэл бэлэн байдлаа хангаж, сонор сэрэмжээ дээшлүүлэх, сахилга бат хариуцлагаа өндөржүүлж, ёс зүйн зөрчилгүй ажиллах, бие бүрэлдэхүүнийг хэлтэс, анги салбартайгаа байнга холбоотой байх, шаардлагатай үед дуудахад бэлэн байх, холбоо барих гар утсаа байнга нээлттэй байлгах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг танилцуулан ажиллалаа.