ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0

Шинэ жилийн баяр амралтын өдрүүд, сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус хэлтсээс болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас  урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг 15 дугаар хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагч нартай хамтран дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн 27 албан хаагч, хэсгийн ахлагч 6 нийт 33 хүнийг хамруулан зохион байгуулж нэгдсэн арга хэмжээгээр 186  айл өрхийн  225 иргэнд,  318 ширхэг  санамж, гарын авлага тараан мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, гал түймрийн дуудлагын тоо өссөн хороодын судалгаа, гал унтраах автомашин хүрэлцэн очих боломжгүй айл өрхийн судалгааг гаргаж гэр хорооллын айл өрх, худалдааны төв, автобусны буудлуудаар УНБ 25-21 улсын дугаартай гэрэл холбооны автомашины чанга яригчаар урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт ухуулга сурталчилгааг 1 цагийн турш чанартай хийж гүйцэтгэсэн.