ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭСТ НИСДЭГ ТӨХӨӨРӨМЖ, ИЖ БҮРЭН КОМПЬЮТЕР 2 ШИРХЭГИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

0

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Э.Ганбат Нисдэг төхөөрөмж, Dell  маркийн хоёр ширхэг иж бүрэн компьютерийг Онцгой байдлын хэлтэст гардуулан өглөө.

Дүүргийн хэмжээнд гарч болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах, хүч хэрэгслийг нэмэгдүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг эрчимжүүлэхэд зориулж дээрх тоног төхөөрөмжүүдийг гардуулсанд Онцгой байдлын хэлтсийн хамт олон баярласнаа илэрхийллээ.