“БЭЛЭН БАЙ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

0

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Mongolia International Food Holding” ХХК-ийн ажилчдад гамшгаас урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар тус байгууллагын ажилтнуудад Гамшгийн тухай ерөнхий ойлголт, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, ажлын байрны галын аюулгүй байдал, гал гарсан үед авах арга хэмжээ, ажилтнуудын гүйцэтгэх үүргийн талаар ойлголт, мэдлэгийг олголоо. Сургалтад тус байгууллагын 20 ажилтан хамрагдлаа.