АЛБА ХААГЧИД ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ.

0

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Ивээн тэтгэгч Онцгой гишүүн”-ээр элсэн Хүмүүнлэгийн үйлсэд нэгдсэн билээ. “Цусаа Бэлэглэе” аяны хүрээнд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дүүргийн Улаан Загалмайн Хороо Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулсан  цусаа хандивлах ажилд тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 28 алба хаагч оролцож цусаа бэлэглэлээ.