Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалт явууллаа.

0

2017 оны 10 сарын 20-ны өдөр нийслэлийн Онцгой байдлын газрын дэд даргын баталсан удирдамжийн хэрэгжилтийг хангах төлөвлөгөөний хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж гүйцэтгэлээ. Уг үзлэгт нийт 249 айл өрх хамрагдсанаас 472 зөрчил илрүүлэн, 10 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 739 иргэнд заавар зөвлөгөө өгч 600 ширхэг гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх гарын авлага, материал тараан ажиллалаа.