Галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөг болов.

0

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрэн Плаза” худалдааны төвийн гадна талбай дээр “Галын аюулаас урьчилан сэргийлэх өдөр”-ийг зохион байгууллаа. Уг өдөрлөгт Онцгой байдлын хэлтсээс 25 албан хаагч, Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 2 албан хаагч 14 дүгээр хорооны хэсгийн ахлагч нар оролцлоо. Өдөрлөгөөр иргэдэд гэрэл холбооны автомашины чанга яригчаар галын аюулаас сэргийлэх талаар яриа, таниулга хийж, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх 454 гарын авлагыг тараасан. Мөн 14 дүгээр хорооны айл өрхүүдэд үнсний сав таглаагүй, цахилгааны аюулгүй байдал алдагдсан, яндангийн хамгаалалт байхгүй, яндангийн залгаас буруу зэрэг зөрчлүүдийг арилгуулах  талаар заавар, зөвлөгөө өгсөн.