Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарт сургалт оров.

0

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийг тэглэхтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын дэд даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталсан удирдамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар, иргэдийн төлөөлөлд Цахилгааны аюулгүй байдлыг хангах, Галын аюулгүй байдлыг хангах талаар сургалтийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн АҮХ-ийн инженерүүд болон Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нар зохион байгууллаа.