Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны айл өрхүүдэд үзлэг шалгалт явуулав.

0

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрийн айл өрхүүдэд цахилгааны болон галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг УБЦТС-н СБД Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженерүүд, хэсгийн ахлагч нартай хамтран хийж гүйцэтгэлээ. Уг үзлэг шалгалтаар үнсний сав таггүй, цахилгаан залгуурын ачааллыг хэтрүүлсэн, цахилгааны утасны холболт буруу хийгдсэн, зуухны урд хамгаалалт хийгдээгүй, яндангийн залгаас буруу, яндан гэмтэлтэй зэрэг зөрчлүүд хамгийн түгээмэл илэрч байна. Иймд иргэд та бүхэн дээрх зөрчлүүдийг дор бүрнээ арилгахыг зөвлөж байна.