“ИРГЭДИЙН АМЬДРАХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДӨР” СЭДЭВТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0

2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11.00-15.00 цагт Монгол 3-р сургуулийн талбайд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан “Өгөөмөр өдөр” өдөрлөгийн арга хэмжээний үеэр Онцгой байдлын хэлтэс, Улаан Загалмайн хороотой хамтран “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр”-ийн хүрээнд  Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор олон нийтийн өдөрлөгийг зохион байгуулж ажиллалаа.

Өдөрлөгийн арга хэмжээний үеэр иргэдэд “Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулинд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүлээсэн үүрэг, Гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг танилцуулж, Анхны тусламж хэрхэн үзүүлэх зэрэг сурталчилгааны ажлыг зохион байгуулахад Онцгой байдлын хэлтсээс 6, Улаан Загалмайн Хорооноос 3 нийт 9 албан хаагч, 1 автомашинтайгаар оролцож нийт 240 иргэнд  аливаа гамшиг ослооос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэн аюулт үзэгдлийн холбогдолтой 310 ширхэг санамж, брошур, авлагыг тараан, гал түймэр унтраах автомашин, техник, багаж зэвсэглэмжүүдийн төрөл зориулалтыг иргэдэд таниулан сурталчилан ажиллалаа. Өдөрлөгийн талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны хэвлэл мэдээллийн хэлтэст ярилцлага өглөө.