Усчин Аврагчдын Ахисан Түвшний Сургалт Эхэллээ

0

Нийслэлийн Онцгой байдлын газар, Усан спорт сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээний дагуу бие бүрэлдэхүүний уснаас эрэн хай, аврах ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор усан спорт сургалтын төвд хичээллүүлж эхэлсэн.

Өнөөдөр ахисан түвшний сургалт эхэллээ.  Сургалтыг дэд дарга хурандаа А.Дашням өнөөдөр нээж, албан хаагчдад амжилт хүслээ. Энэ удаагийн сургалтанд өмнө жилийн анхан шатны сургалтанд хамрагдсан усанд сэлэлтийн туршлагатай албан хаагчид хамрагдаж байна. Сургалт нийт 14 хоног үргэлжлэнэ.

Анхан шатны сургалт сургалтанд хамрагдсан албан хаагчдаас усанд сэлэлтийн 4 төрлөөр шалгалт авав. Тэдний сургалтын хугацаа дуусч мэдлэгээ ийнхүү шалгууллаа.