“МАНЛАЙЛАГЧ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА

0

Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн 80 жилийн ойг угтсан нийслэлийн “Хүмүүнлэгийн үйлсийг манлайлагчдыг алдаршуулах” ёслолын арга хэмжээ өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Энэхүү арга хэмжээнээс дэд хурандаа Т.Мөнхдорж даргатай Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон “Манлайлагч гишүүн байгууллага”-аар д шалгарч “Энэрэнгүй үйлстэн” одон, цомоор шагнууллаа. Иргэдээ гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үйлсэд зүтгэж байгаа хэлтсийн хамт олондоо баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс