Галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулав.

0

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд даргын баталсан “Нийслэлийн хороодод галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Сүхбаатар дүүргийн УБЦТС-ТӨХК-ийн Зүүн түгээхийн албан хаагчидтай хамтран 18-р хороонд байрлах Бэлх зах худалдааны төвд галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 9 албан хаагч, гэрэл холбооны автомашинтайгаар анхан шатны багаж зэвсэглэмжийг танилцуулан ард иргэдэд 75 урьдчилан сэргийлэх материал тараан ажиллалаа.