Гал унтраах тактикийн сургууль зохион байгуулав.

0

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чойжин ламын сүм музейн ажилчдад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт явуулж, гал унтраах тактикийн сургуулийг зохион байгуулж ажиллалаа. Тус сургуульд гал унтраах үндсэн албаны 2 автомашин, гэрэл холбооны автомашин нийт 3 автомашин хүрэлцэн очиж, гал унтраах байлдааны тархалт хийж гүйцэтгэсэн. Мөн Чойжин ламын сүм музейн ажилчдад гал унтраагуур ашиглан гал унтраах дадлага сургуулийг зохион байгуулсан.