2018 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдав

0

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2018 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Тус нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Чинбат нар оролцож тухайн жилд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэвшүүлсэн 2018 оны сургуулийн жилийн зорилго, зорилтыг танилцуулж, заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Мөн хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж нийт офицер болон ахлагч бүрэлдэхүүнд Төрийн албан хаагчийн ёс зүй сэдвээр сургалт орж, хэлтсийн бие бүрэлдэхүүн Цэргийн тангараг, Онцгой байдлын албан хаагчийн тангарагыг давтсан.