Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулав

0

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурван эвтэн ХХК-ний “Меркури”  худалдааны төвийн ажилчид, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэдэд гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, өдөрлөгийг  2017 оны 12 дүгээр сарын 28-ний өдрийн 11 цаг 00 минутаас 14 цаг 00 минут хүртэл тус худалдааны төвд зохион байгуулж, ажиллалаа.

Өдөрлөгт “Меркури ” худалдааны төвийн 16 ажилчин, худалдаа үйлчилгээ эрхлэгч, түрээслэгч 125 иргэн, Авра х гал унтраах ангийн 28 алба хаагч  нийт 169 хүн оролцлоо.

Гал унтраах аврах 34-р ангийн Гэрэл холбооны  автомашины гал унтраах болон гамшгаас хамгаалах  техник тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжийг иргэдэд танилцуулан, чанга яригчаар гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг 10 минут тутамд нэвтрүүлсэн.

Өдөрлөгөөр шинэ жилийн баярын үеэр тохиолдож болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангах, галын аюул, хор уршгийн талаар, гал гарч болзошгүй зүйлтэй болгоомжтой харьцах, цахилгаан хэрэгслийг зөв хэрэглэх мэдлэг дадал эзэмших, гал гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, мөн гал унтраагуурын төрөл, хэрхэн ашиглах, галын дуудлагыг хаана хандаж хэрхэн мэдээлэл өгөх талаар тус худалдааны төвийн радио узелээр нэвтрүүлж, урьдчилан сэргийлэх  3 төрлийн  материал 310 ширхэгийг тараан ажиллаа.