Болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлье өдөрлөгийг зохион байгуулав

0

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах Миний зах худалдааны төвийн гадна талбайд Болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлье сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр иргэдэд болзошгүй гал түймрийн аюулаас хэрхэн сэргийлэх талаар мэдлэг өгч, аюулгүй байдлаа хангахыг анхааруулан, урьдчилан сэргийлэх гарын авлагыг тарааж ажиллалаа.