Галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулав

0

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд даргын баталсан Сар шинийн баярын арга хэмжээтэй холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр СБД-ийн 14-р хороонд байрлах Бүрэн плаза төвийн гадна талбайд худалдаа үйлчилгээ эрхлэгч түрээслэгч болон иргэдэд Галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөгийг зохион байгуулж ажиллаа. Өдөрлөгөөр 320 иргэнд урьдчилан сэргийлэх материал тараан, 7 буудлаас 32-ийн тойрог, Хайлаастын гэр хорооллын өрхүүдэд хөдөлгөөнт ухуулга сурталчилгаа хийлээ.