Сансар худалдааны төвийн гадна талбайд өдөрлөг зохион байгууллаа

0

Дүүргийн 12 дугаар хороонд байрлах Сансар худалдааны төвийн гадна талбайд Сар шинийн баярын үеэр болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх нь сэдэвт өдөрлөгийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10:00-12:00 цагийн хооронд зохион байгууллаа. Өдөрлөгийг ГТУАврах 34-р ангийн бэлтгэл ээлжийн 10 алба хаагч, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн 3 сонсогч нарын хамт зохион байгуулав. Худалдааны төвийн худалдагч, түрээслэгч, үйлчлүүлж буй иргэдэд дотор үзелээр, гадна талбайд гэрэл холбооны автомашины чанга яригчаар урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг явуулж, 350 сэрэмжлүүлгийн материал тараан ажиллаа.