Галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгох тухай

0

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 Галын аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалж /шатахуун түгээх станц, шатах хий хадгалах зэрэг/ ашиглахад гал түймэртэй асуудал эрхэлсэн байгууллагын албан ёсны зөвшөөрлийг авсан байна. 21 дүгээр зүйлийн 21.2 Галын аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахх иргэн болон хуулийн этгээд нь энэ тухайгаа гал түймэртэй тэмцэх, асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авах, үүрэгтэй гэсэн заалтыг үндэслэн:

Галын аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, материал, бүтээгдэхүүн хадгалах, ашиглах, үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэхэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагад галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгоно.

Галын аюулгүй байдлын зөвшөөрөл авах иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүрдүүлэх материал:

  1. Зөвшөөрөл авахыг хүссэн албан бичиг
  2. Энэ үйл ажиллагааг явуулах зориулалтаар газар олгосон тухай Засаг даргын захирамж
  3. Барилга байгууламжийн байршлийн батлагдсан бүдүүвч зураг
  4. Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан тухай улсын комиссын акт
  5. Галын аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх үйл ажиллагаа, явуулах үйлчилгээний тусгай зөвшөөрлүүд
  6. Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт