Марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээнд 4 дүгээр байр эзэллээ

0

Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн  Хүй долоон худагт зохион байгуулагдлаа. Алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангуулах, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой зохион байгуулагдсан тус тэмцээнд бүтцийн нэгжийн  нийт 15 багийн 180 тамирчин эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тус тэмцээнд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги 4 дүгээр байр эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан.