Танилцах аялал зохион байгууллаа

0

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон  өнөөдөр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн болон Олон нийттэй харилцах төв, Онцгой байдлын байгууллагын музейн үйл ажиллагаатай танилцлаа. 

Энэ үеэр Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлтэй танилцахын зэрэгцээ Онцгой байдлын албаны түүхэн музейд дэлгэгдсэн Архангай аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, ховор цуглуулга, хосгүй бүтээлүүдтэй танилцсан юм.

Мөн Олон нийттэй харилцах төвийн үйл ажиллагаа, “Аврагч” студитэй танилцах  аялалд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 40 гаруй алба хаагч хамрагдлаа.